ХАР ТУГАЛГА МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ЦУСАНД ИХЭЭР ИЛЭРЛЭЭ

2016-12-06  

Агаарын бохирдол, автомашины шатахуун, тугалган суурьтай барилгын материал, будаг, тоглоом, харандаа гэх мэт олон зүйлд хар тугалга агуулагддаг.

Хар тугалгын /Pb/ химийн шинж төлвийг нь харвал : Зөөлөн давтамхай шинж чанартай. Хар тугалгаар хийсэн эдлэл бүүдгэр өнгөтэй байдаг. Амархан хайлдаг, боловсруулахад хялбар дөхөм учраас өргөн хэрэглэдэг. Хар тугалгын нэгдлүүд бусад хүнд металлын адил хортой.

Судалгаагаар монгол хүүхдүүдийн цусанд хар тугалга ихээр илэрчээ. Агаарт хар тугалга их агуулагдах нь тархи төдийгүй генийн өөрчлөлтөд хүргэдэг бөгөөд хүнд металлын хордлого аутизмын гол шалтгаан болдог аж.

2007 онд Хятадаас орж ирсэн нэг удаагийн модон савхны 80 хувь нь хортой болохыг тогтоожээ. Савх модыг гялгар өнгөлөг болгохын тулд хүхрийн давхар исэл, хар тугалга, флюоресцент будагч зэрэг химийн хорт бодис түрхсэн байжээ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?