АН-ЫН 6-Р ИХ ХУРАЛ БОЛНО

2016-12-06  

Ардчилсан намын зургадугаар их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэлнэ.

Хурал арван цагт эхлэх бөгөөд удаагийн их хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон 1210 төлөөлөгч оролцож, намын дүрмээ шинэчлэн батлах юм байна.

Их хуралтай холбогдуулан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ өчигдөр /12.05/ шөнө болтол хуралдаж, намын дүрмийн шинэчлэлийн асуудлаа эцэслэлээ. Намын дүрмийн шинэчлэлд тусгасан гол асуудлуудын нэг нь намын анхан, дунд дээд шатны дарга нарын сонгуулийг товлон зарлаж, намын удирдлагуудыг сонгохдоо намын бүх шатны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намын дүрэмд өөрчлөлт оруулах аж. Үүнээс гадна ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?