ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-06  

 

1. Оюутны зээлийг “Голомт”, “Хаан”, “Хас”, “Төрийн банк”, “Капитрон”, Улаанбаатар хотын н банкаар олгохоор болсон байна.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон байна.
3. Энэ сарын 29-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА
4. “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд А.Баярцэцэг шилдэг аравт багтжээ.
5. Сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнд оролцоно П.Энхболдын нэрэмжит математикийн улсын олимпиадад “САНТ” сургууль тэргүүллээ
6. Өнгөрсөн сарын 22-ны өдөр болсон “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуучин С.Амармандахын биед халдсан хэрэг гарсантай холбогдуулан ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд өнөөдөр түүний ар гэрийнхэнтэй уулзаж чадаагүйдээ уучлалт хүслээ.
7. Хөрс хамгаалах зардлыг 2019 оноос эхлэн төсөвт тусгана.
8. МУГТ, Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилын хамгийн сүүлийн оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр энэ сарын 13-ны өдөр эх орноосоо мордоно.
9. “ДЦС 4” ТӨХК 13, “ДЦС III”, “ДЦС II” ТӨХК болон Амгалан дулааны станц тус бүр 11 хоногийн нүүрсний нөөцтэй байна.
10. Энэ жил нийт 45 мянга 480 малчин 9.2 тэрбум төгрөгийг арьс, ширний урамшуулал болгон хуваан авсан байна.
11. ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос Монгол Улсын “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс хураамж авах шийдвэрийг гаргажээ.
12. Бэлгийн замын халдварын 24 хувийг 15-19 насныхан эзэлж байна.
13. Номин сүлжээ дэлгүүр органик бүтээгдэхүүний тасагтай боллоо.
14. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцаллаа.
15. Өмнөх жилийн мөн үеэс жуулчдын тоо 10,846-гаар өслөө.
16. Уул уурхайд 4,8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
17. Онлайн худалдааны орлого 2017 онд 26 хувиар өсч, 2,4 их наяд ам.доллар болно.
18. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрс олборлогчид баяжуулах үйлдвэр барихаар болжээ.
19. Нийслэлийн аж үйлдвэрийн газрууд энэ оны эхний 10 сард 5,5 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
20. Хөдөө аж ахуйн салбарт манай улсын нийт ажиллах хүчний 28,5 хувь нь ажилладаг байна.
21. Нийслэлийн нийгмийн даатгалын үйлчилгээнд 25,8 мянган байгууллагын 586,3 мянган иргэн хамрагджээ.
22. ЭХЭМҮТ-ийн дутуу төрсөн нярайн тасагт орчин үеийн оношилгоо, эмчилгээний өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилуулжээ.
23. "Болор цом" ирэх сарын 28-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болно.
24. ЗЦА-нд өнгөрсөн амралтын өдөр 533 дуудлага ирсний 426 нь тээврийн ослын дуудлага байлаа.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?