УХУУЛАХ ХУУДАС ТАРААСАН ЗАЛУУСЫГ БАРИВЧИЛЖЭЭ

2016-12-06  

Ардын их хурал хөдөлгөөнөөс ард түмний сонорт хэмээх ухуулах хуудас гарган хотын гудамжаар битүү наасан хэрэг өчигдөр орой гарсан. Ухуулах хуудсанд “Чингис бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархиуд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлдддэгээрээ үлдэнэ. Энэ бүхэн “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд” байх Үндсэн хуулийн 3.1 дэх заалт зөрчигдөж, эгэл түмэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хаагдмал байгаагаас үүдэлтэй. Ард олны эрхийг хэрэгжүүлэх ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц арга мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” хэмээн бичжээ. Мөн энэ хуудсыг наасан залуусыг цагдаагийн байгууллагын ажилтнууд түр саатуулан байцаасан байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ganbaa:Taraah tzag n bolood taraasan uchiraas buruutgah zuilgui.huuli huchiniihen henii tald uilchilehee medej baigaa biz eee.".. 2016-12-09
Алтанцэцэг:Одоо тараахгүй бол маргааш гэж үгүй болох гээд бна,эх орон газар шороогоо авч үлдэх нь бидний хойч үедээ хийх том амжилт,тэгэхгүй бол хойд насандаа ч ****гах болно 2016-12-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?