УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2016-12-06  

Өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн Газраас сүүлийн үед гарсан гэмт хэрэг болон дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хотын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийт 353 тохиолдлоор бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 62.9 хувиар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлттэй байна. Харин 353 тохиолдол нь 69 нэгжээр буюу урд оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.1 хувиар буурсан байна.

ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 10,11 дүгээр саруудад бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах гэмт хэрэг нэмэгдсэн. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх, бууруулах, таслах зогсоох, өмнө нь үйлдэгдэн гарсан гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг нь олж тогтоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Цохилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

Энэ ажлын хүрээнд нийт 87 гэмт хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа хийгдээд явж байна. Энэ оны 11 дүгээр сараас хойш иргэн Ц гэгч нь 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнийг илрүүллээ. Тухайн Ц гэгч нь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан нэгэн. Мөн Н нарын гурван этгээд 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газраас илрүүлэн ажиллаа. Бусдын эд хөрөнгийг удаа дараа бүлэглэн дээрэмдсэн Б нарын зургаан этгээдийн хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн этгээдүүд гол төлөв ЕБС-ийн хүүхдүүдийн эд хөрөнгийг дээрэмддэг болох нь тогтоогдсон.

Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл 17-30 насны залуус байгаа аж. 

Мөн тэрээр тун удахгүй албан байгууллага аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан иргэдийг архи согтуурах ундаа хэрэглэхгүй байх, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагчид оролцогчдын аюулгүй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэйг санууллаа.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?