ӨРХИЙН НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ 40 ХУВИАР БУУРНА

2016-12-07  

Өнгөрсөн хугацаанд цахилгаан эрчим хүчний нөөц багагүй нэмэгдсэн. Эрчим хүч дамжуулах шугам сүлжээ, дэд станцын тоо, хүчин чадлыг багагүй нэмсэн нь шинэ боломж олгож байна. Энэ удаа өмнө нь хэрэгжүүлэх гээд техникийн боломж хомс байсан гэр хорооллыг шөнийн цагт хямд цахилгаанаар хангах төслийг сэргээж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 10-р сарын 28-ны шийдвэрээр төвийн бүсэд орших 250 мянган өрхийг шөнийн цагт хямд цахилгаанаар хангах шийдвэр гарчээ.

Цахилгаан эрчим хүчний төвийн бүсэд нийслэлийн гэр хороолол мөн нийслэлд ойр орших Төв аймгийн 16 сумын гэр хороолол хамрагдана. Шөнийн цагт нэг квт цахилгаан эрчим хүчийг 38 төгрөгөөр хэрэглэнэ.

Энэ хөнгөлөлт 11 сарын 1-нээс 3 сарын 31 хүртэл үргэлжилнэ. Шөнийн цаг гэдэг нь 21-06 цаг юм.

Хөдөө орон нутгийн иргэд нийслэлийн гэр хорооллын иргэдтэй адил хөнгөлөлт эдэлнэ. Өнгөрсөн онд нийслэлд гэр хорооллын 13 мянга орчим өрх халаагуур ашиглаж өвөлжсөн гэх тооцоо гарчээ.

Энэ өвөл нэмэгдэх хандлагатай байна. Өрхүүд нүүрсний оронд цахилгаан эрчим хүчээр дулаанаа шийдвэл багаар тооцоход нийт түүхий нүүрсний хэрэглээ 40 хувиар буурна. Цахилгаан хэрэгслийн чадлыг тооцохдоо хөргөгчийг 1500Вт, халуун тогоог 1500Вт, зурагт компьютерийг 900Вт-аар тооцно. Халаагуур, зурагт, хөгжим, ус буцалгагч, компьютер, цахилгаан болон богино долгионы зуух, халуун тогоо, утасны цэнэглэгч зэргийг ашиглаагүй үедээ тэжээлээс салгана. Ахуйн хэрэглээ /220В/-нд тохирсон халаагуур авахыг хүсвэл 5кВт-аас бага чадалтайг сонгоно. Хэрвээ та 5кВт-аас илүү чадал шаардсан халаагуур авахыг хүсвэл УБЦТС ТӨХК-иас техникийн нөхцөл авч, тохирсон хүчдэлд холбогдох боломжтой. Ахуйн хэрэглээнд оруулгын кабель утсыг сонгохдоо зэс хийцтэй бол 2х4, хөнгөн цагаан хийцтэй бол 2х6-гаас дээш голчтой нь тохиромжтой байдаг.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?