ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

2016-12-07  

Улсын хэмжээнд зохион байгуулсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах аянаар нийслэлд тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам зөрчсөн 42 зөрчил илрүүлж, хуулийн дагуу 45 жолоочид 4.1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн журам зөрчсөн, буруу өнгийн гэрэл ашигласан, зөвшөөрлийн хугацаа дууссан зөрчил бүхий 22 тээврийн хэрэгслийн гэрчилгээг ЦЕГ-ын Лицензийн төвийн Зөвшөөрөл хяналтын хэсэгт шилжүүлж, “Сидней монголиа констракшн” ХХК, “Хас транс” ХХК, “Авто гранд мастер” ХХК, Засгийн газрын авто бааз, “Бүргэд” хамгаалалтын албаны тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах талаар хугацаатай мэдэгдэл өгсөн байна.

Харин орон нутагт тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглаж байгаа 81 аж ахуй нэгж байгууллагын 146 тээврийн хэрэгслийг шалгаж, зөвшөөрлийн хугацаа дууссан дөрвөн зөрчлийг илрүүлж, Онцгой байдлын газар, хүн эмнэлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, мэргэжлийн хяналт, авто зам засвар арчлалтын автомашинуудын зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргүүлсэн байна.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?