ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-07  

1. Энэ оны байдлаар нийслэлд газар хөдлөлт 1260 болж өссөн учир нийтийн орон сууцны 560 орчим барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чанарын шалгалт хийж байна.

2. Бэлчээрийн 65 хувь нь доройтож, ноос ноолуур махан ашиг шимийг тооцоход нэг малчин өрх жилд дунджаар 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөгийн алдагдалд хүрснийг судлаачид тооцжээ.

3. АТГ ирэх сард 10 жилийн ойгоо тэмдэглэнэ.

4. Гавъяат жүжигчин Э.Амартүвшинг Монгол Улсын 23 дахь Соёлын элчээр өргөмжиллөө.

5. ОХУ-ын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд Ч.Бадрал, Т.Энхбат нар хоёр гуравдугаар байранд оржээ.

6.Хөгжим бүжгийн коллежийг Хөгжмийн их сургууль болгохоор болжээ. 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 оюутныг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сургана.

7.Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудалд 2.4 тэрбум төгрөгөөр цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна.

8.Замын цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурч байна.

9.94 автобуснаас хорт утаа ихтэй гэсэн зөрчил илэрчээ. 

10.ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын чандрыг эх оронд нь авчирчээ.

11.Даатгалын компаниуд нийт 46079 иргэн, байгууллагад 24.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?