FOUNDER SQUAD БУЮУ ТҮҮНИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭГЧ NOUS MONGOLIA

2016-12-07  

NOUS MONGOLIA гэх энэ байгууллага нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын оюуныг дээдэлдэг залуучуудад аль хэдийнээ танил болж, NOUS MONGOLIA нэр нь дотно сонсогддог болсон байх гэдэгт итгэнэ. Энэ жилийн хамгийн сүүлчийх лекц уулзалтаа амжилттай зохион байгуулсан NOUS MONGOLIA-ийн залуучууд дараагийн ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай. Анх манай байгууллагатай хамтран ажиллах санал тавьж лекц уулзалт зохион байгуулах санааг нь сонсоод бас дотроо эргэлзэж байсныг нуугаад яахав. Гэхдээ, залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, өглөө эрт босгож сургах, хүндэлж үлгэр жишээ авдаг хүнтэйгээ уулзаж зөвлөгөө авах, туршлагаас нь суралцах, амьдралын замнал, мэдлэг дээр нь тулгуурласан мэдлэг мэдээллийг тэдэнд түгээх зорилготойг нь сонсоод хамтран ажиллаж, дэмжихийн төлөө санаа шулуудсан.

NOUS MONGOLIA-ийн хамгийн анхны 6:45 лекц уулзалт 2016 оны 2-р сарын 2-нд болсноос хойш 11-р сарын 22 -ныг хүртэл нийт 24-н лекц уулзалт зохион байгуулжээ. Анхнаасаа л залуучуудын сонирхлыг татаж эхэлсэн 06:45 лекцэнд, аяндаа нас харгалзахгүйгээр 8 настай балчираас 80 настай өвөө эмээ нар хүртэл шимтэн суух болсон байна. Өглөөний 06:45 лекцээс гадна, оройны 6:45 уулзалтаа нетворкинг хэлбэрээр зохион байгуулж эхэлснээр олон залуучуудыг үзэл санаа нэг найз нөхдийнхээ хүрээг тэлэх, бизнесийн хамтрагчдаа олоход нь тус дөхөм болж чаджээ.

6:45 лекц уулзалт зохион байгуулагдаж эхэлснээс хойш олон залуус, ТББ, ХХК-д ар араасаа лекц уулзалт зохион байгуулж байгаа талаар NOUS MONGOLIA-н сэтгэгдэлийг нь сонсоход, - 06:45 лекц уулзалт нь давхардсан тоогоор 2400 гаруй залуус бүсгүйчүүдийг цуглуулж олон залуучуудад урам зориг, эрч хүч өгч, тэднийг байлдан дагуулж чадсан. Бид тодорхой хэмжээнд зорилгодоо хүрсэн. Мөн энэ чиглэлийн үйл ажиллагааны анхдагч болж чадсандаа баяртай байна гэж хариулсан юм. NOUS MONGOLIA нь байнга шинийг эрэлхийлж, энэ жилийн 10 сараас эхлэн Монголдоо анх удаа цогц тойм танилцуулга буюу REVIEW NOUS REVIEW хийж эхэлсэн нь олны анхаарлыг татаж, араасаа олон залуучуудыг мөн адил байлдан дагуулж байгаа сурагтай.

Тэгвэл тэд дараачийн шинэ ажлаа зарлалаа. Энэ бол FOUNDER SQUAD юм. Энэхүү бүлгэм нь компани үүсгэн байгуулагч нараас бүрдсэн бөгөөд, дэлхий даяар байгаа үүсгэн байгуулагч нарыг хооронд нь холбож сар бүр мэргэжлийн уулзалт хийж бие биендээ тулгамдаж буй асуудлыг шийдэхэд оршиж байгаа юм гэж NOUS MONGOLIA-ийн залуучууд тодотгож байна. Одоогоор 10+ улсад салбараа нээж, 1000+ үүсгэн байгуулагчдыг нэгтгэсэн бүлгэмд Монгол улс албан ёсоор нэгдэж байгаа юм байна. Энэ ажлыг NOUS MONGOLIA гардан хариуцаж буй гэдгээ зарлалаа.

FounderSquad Ulaanbaatar-ын гишүүд нь тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, үүссэн бэрхшээлийг даван туулахад бие биедээ туслахаас гадна өөр бусад улс орны FounderSquad уулзалтад оролцож, тэдгээр орны үүсгэн байгуулагч нартай түншлэлийн холбоо тогтоох, мэргэжлийн, технологийн зөвлөгөө авах, туршлагаас нь хуваалцах, бизнесээ өргөтгөх зэрэг маш олон давуу талтайг NOUS MONGOLIA тодотгож байна. Мөнгөтэй хэн нэгэн төлбөрөө төлөөд гишүүн болох боломжгүй. Залуусын бүтээлч байдал, өөрийнхөө болон бусдын төлөө гэсэн сэтгэлийг харахаас гадна та Үүсгэн байгуулагч байх ёстойг анхаарна уу, гэж гишүүнчлэлийн шалгуурын тухай NOUS MONGOLIA онцоллоо.

ЗӨВХӨН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД Л БИЕНЭЭ ОЙЛГОНО. BECAUSE ONLY FOUNDERS UNDERSTAND OTHER FOUNDERS. гэсэн уриатай энэхүү бүлгэм нь 2017 оны 1-р сарын 1-нээс албан ёсоор Монголд нээгдэх юм байна.

Ийнхүү Монголын бизнес эрхлэгч залуучууд FOUNDER SQUAD бүлгэмд нэгдэх боломжийг шинийг санаачлагч, дэвшилтэт үзэлтэйгээр ялгарсан NOUS MONGOLIA-ийн залуу баг хийх нь ээ. Монголын залуучууд дэлхийн тавцанд үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн, хөл нийлүүлэх цаг мөч ойртжээ.


 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Zaluuchuud mundag eireg zuizl hiij baigaad bayar hurgie! 2016-12-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?