ЕРӨНХИЙ САЙД УВСЫН ЗАСАГ ДАРГЫН ТОМИЛГООГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2016-12-07  

Увс аймгийн Засаг даргыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр захирамж гарган Увс аймгийн Засаг даргыг томилсон  шийдвэрээ хүчингүй болгосон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн шаардлага хангагдан Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж магадлал гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?