БИОЭНЕРГЭЭР ЭМЧИЛДЭГ КАЗАХ БЕЛИКТЭЙ ИЖИЛ ЧАДВАРТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ

2016-12-08  

Сүүлийн үед биоэнергийн эмчилгээ газар авах болсон. Казахстаны иргэн Белик. З иргэн Занаагийн урилгаар Монголд хүрэлцэн ирж, түүнийг эмчилж эхэлжээ. Занаагийн хажуугаар зарим нэгэн хүнийг эмчилж, бодитой үр дүн гарч буй тухай иргэн Занаа хэлж, энэ тухай асуудлаар маргааш хэвлэлийн бага хурал хийхээр болсноо зарлалаа.

Белик нь, эмчилгээ хийх албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд, маш үр дүнтэй гэдгийг түүнд үзүүлж, эдгэсэн өвчтөнүүд нь хэлж байна. Арьсны өвчтэй, хорь гаруй жил өвдөж буй хүн маш богино хугацаанд эдгэж, тархины даралттай хүүхэд, даралт ихтэй болон зүрх судас гэхчилэн бүхий л өвчин эмгэгтэй хүмүүсийг биоэнергээр эмчилж чадсаныг мэдсэн учраас Беликийг Монголд урьж, олон жил өвдсөн зүрхээ эмчлүүлж буй гэдгээ Занаа бичсэн байна.

Тэгвэл, Белик шиг, хэт ягаан долгион үүсгэдэг, гартаа ямар ч өвчнийг анагаах чадалтай Монгол эмэгтэй нэрээ нууцалсаар байна. Төрөх нь дөхсөн эмэгтэй мухар олгойны хагалгаанаас болж хүндрэл үүсэж, хүүхдээ авахуулах уу? гэдэг дээрээ мухардсан байдаг. Охины эцэг, эх нь "Таньдгаа авч үлдэе, Таньдаггүйгээ авахуулья" гэдэг шийдвэрийг хүргэн хүүдээ дуулгасан тул, нөхөр болох М эцсийн арга хэмжээгээ авч, нэрээ нууцлах тэр нэгэн эмэгтэйд хандсан байдаг. Биоэнергийн эмчилгээний үр дүнд эхийн бие төдөлгүй илааршиж, хөөрхөн охин төрүүлсэн байдаг. Энэ бол бодит түүх. Тэр эмэгтэйг сураглах, үзүүлэхийг хүсэх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн байна. Байгалийн өгөгдөлтэй, бурхан тэнгэрээс хишигтэй ийм нэгэн Монгол эмэгтэй бидний дунд чимээгүйхэн амьдарч, маш явцуу хүрээнд гайхамшгийг үзүүлж байна. Хүүхдийг бол гайхалтай эмчилнэ гэж үзүүлсэн эцэг, эхчүүд дахин дахин бараалхана. Бүхий л өвчнийг тэр эмчилнэ. Хүүхдийн тархины даралт, бөөр, элэг цөс, зүрх, бэртсэн гар хөл гээд үзүүлсэн хүмүүсийнх нь өвчин нь илааршсаар. Нэгэн өдөр Control.mn энэ эмэгтэйг нээх болно.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Миний мэдэж буй хүн бол Т гэж нэг эмэгтэй бий.зарлаж үзлэг хийдэггүй. Зөвхөн өөртөө хандсан хүмүүсийг анагаадаг увдистай. Түүнийг биеэрээ мэдэрсэн 2016-12-08
Болор:Гайхалтай хүнтэй таарсан. Базахгүй, нухахгүй, зөвхөн л энергээр эмчилдэг. Их халуу төөнөдөг юм билээ.үр дүн машибогино хугацаанд илэрдэг 2016-12-08
зочин:Г гэдэг бас нэгэн казах эмэгтэй саяхнаас зөвхөн өөртөө хандсан хүммүсийг анагаадаг.Би 5 хоног эмчлүүлээд үр дүнг нь үзлээ 2017-01-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?