ЭХ ХҮН БОЛЖ ҮЗЭЖ БАЙЖ Л ЭХИЙГЭЭ САЯ ОЙЛГОЖ ЭХЛЭХ ЮМ

2016-12-08  

Зураач Гришагийн Жаахнаа "Цацал" уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ нээхдээ ингэж хэллээ. Тэр уран зургийнхаа үзэсгэлэнг өөрийгөө төрүүлж, өсгөсөн ачлалт ижий Ч.Даваадуламдаа зориулсан болохоо онцоллоо.

- Эмэгтэй хүн, эх хүний агуу сэтгэл, эрхэм нандин чанар, эрэмгий дайчин чанарыг уран зурагтаа буулгахыг хичээлээ. Монголын суут хатдын дүр зургийг ачлалт ээжийнхээ зан чанар, ааш араншин, сэтгэл, үйлтэй нь сүлж зурснаа ч Жаахнаа онцоллоо.

Түүний эх Даваадулам бол тавын таван хүүхдээ өсгөж өндийлгэсэн ердийн нэг сувилагч эмэгтэй. Хань ижлээ эрт алдаж, бага насны 5 хүүхэдтэй үлдсэн.

Даваадулам амьдралын нугачаанд бүдэрсэнгүй, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж амьдрал ахуйтай нь залгуулсан гавьяатай эх хүн. Өнөөдөр тэр үртэй хүний жаргалыг эдэлж, үр хүүхдүүдээрээ бахархаж явна.

Түүний том охин Ууганхүү нь зураач, Арт галерейн захирал, уран зургийн багш, том охин Дэдхүү нь алт, мөнгөний нэртэй дархан, дунд хүү Идэрхүү нь Сөүл группийн дэд захирал, отгон хүү болох Багахүү нь барилгын компанид менежер, бага охин Жаахнаа нь монгол зургийн зураач хийж, эх орондоо нэртэй,мөртэй амьдарцгааж байна.

-Дүрслэх урлагийн дээд сургуулийг манай гэр бүлээс 4 хүн төгссөн гэж том охин Ууганхүү хэлэв.

Түүний хэлснийг, -Манай эгч Ууганхүү уран зургийн анги, би Дарханы анги, Жаахнаа дүү маань Монгол зургийн ангийг төгссөн гэж Дэдхүү тодотголоо. Жаахнаагийн хувьд, монгол зургийн ангийг төгссөн учраас, ширхэг зураас болгон нь чимхлүүр ажил шаарддаг.

Яагаад гэвэл, бурханы зураг зурж буй зураачид алдах эрхгүй байдаг. Тиймээс зураас болгон нь үнэ цэнтэй. Энд тавигдсан бүх зургаа уран зураг болон монгол зургийн хосолмол аргаар гүйцэтгэсэн. Тиймээс энэ зургийг харах тусам хүний бодол улам нарийсна. Хүний бодол салаална гэж Дэдхүү ах нь дүүгийнхээ уран бүтээлийг онцоллоо.

Харин энэ үзэсгэлэнгийн оргил хэсэг нь Жаахнаа зураачийн ээжийгээ дүрсэлсэн уран зураг байлаа.

"Бяцхан" охиноороо бахархах ээжийн хайр олон хүний нүдэнд баярын нулимсийг бялхуулав.

"Миний охин АНУ-д хоёр ч удаа, Солонгост нэг удаа бие даасан уран зургийн үзэсгэлэн гаргасан. Анх удаа л Монголынхоо үзэгчдэд бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Би маш их баяртай байна.

Миний охины уран зургийн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд гялайлаа" гэж уг үзэсгэлэнгийн " Гол баатар" Даваадулам сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

 

 

 

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?