ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-08  

Өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг 10 аймагт хориглох шийдвэр гаргалаа

Ирэх оны 1 сарын 29-нд АН-ын дарга тодорно Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 97406 хүн хамрагдсанаас 6298 хүн буюу 6,5% нь томуу, томуу төст өвчтэй байв.

“Авлига ба хүний” эрх сэдэвт бага хурлыг зохион байгуулна

Сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна

Засгийн газраас ОУ-ын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрчээ.

Торомны ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо.

Газрын тосны ханш энэ онд дунджаар 40 ам.долларт хэлбэлзэж байна.

“Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45,3 км төмөр замын ажлыг “Монголын Алт” компани болон бусад компаниуд гүйцэтгэнэ.

Нягтлан бодогчдын хурал боллоо. 

Дархан-Уул аймагт 74 настай эмэгтэйг 15 настай охин дээрэмджээ

НҮБ-ын Хүүхдийн сангаас Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонголоо.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын бүргэдчин охин Н.Айшолпаны кино “Оскар”-ын эхний шатанд тэнцлээ.

Монголын оюутны спорт холбооны 2016 оны шилдэг оюутан тамирчнаар азийн аварга оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг тодорлоо.

Ирэх сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болж, нэмэгдэнэ.

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүү 2017 онд О.Ариунзултайгаа хуримаа хийнэ.

НҮБ-ын Статистикийн хэлтсээс Монгол Улсад Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн судалгааг анх удаа зохион байгуулахаар болжээ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?