ЦАХИМ ЕРТӨНЦИЙГ ШУУГИУЛСАН ХҮҮ ТОГЛОЛТОО ХИЙНЭ

2016-12-08  

Цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг татаад байсан МУСТА, дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг дуулсан жаалхүү А.Өсөх-Ирээдүй өөрийн эгч, ах хоёртой хамтран “Удам залгасан аялгуу” тоглолтоо хийхээр болжээ.

Бяцхан дуучдын тоглолт энэ сарын 9-нд 18.20 цагт Увс аймгийн “Ойрад” театрт болох юм байна. МУСТА, дуучин Э.Төрмандах Увс нутгийн хүргэн аж. 2014 онд олон нийтэд цацагдаж шуугиан тарьсан А.Өсөх-Ирээдүй хүүгийн бичлэгийг Э.Төрмандах гар утсаараа бичиж, интернэтэд байршуулжээ. Амарсайханых гэдэг айл 2 хүү 2 охинтой юмсанж. Увс нуурын баруун эрэг даган хот айл болон суурьших энэ сайхан айл урлаг уран сайханд дуртай, хүүхдүүд нь бүгд дуулж хуурддаг. Том охин нь 2014 онд “ТВ9” телевизээс зохион байгуулдаг “Гэгээн алсын одод” нэвтрүүлэгт оролцож шилдэг 20 хүүхдийн нэгд шалгарч байж.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?