Дэлхийн банкны 2015 оны тайланд дурдсан нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг үндэслэн АНУ-ын Калифорни дахь Graphiq компани дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтыг гаргажээ.
Манай улс бэлэн мөнгөний хомсдол ихтэй, дэлхийн ядуу буурай орнуудыг жагсаасан тус жагсаалтын 82 дугаарт бичигдсэн байна. Жагсаалтад НҮБ-ын гишүүн 115 орныг багтаасан бөгөөд Хойд Солонгосын эдийн засгийн талаарх судалгаа тоо баримт хангалттай биш тул жагсаалтад оруулаагүй байна.
Конго улс дэлхийн хамгийн баян, бас хамгийн ядуу орон. Энд асар их баялаг, ядуурал, хоосрол бүгд давхацжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувийг газрын тосноос олдог бөгөөд Засгийн газар нь зөвхөн нийгмийн дээд давхаргадаа л үйлчилдэг байна.
Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь ядуу амьдарч байгаа бөгөөд тэдэнд дэлхийн нийт байгалийн баялгийн ердөө 5 гаруй хувь нь оногддог бол дэлхийн хүн амын 20 хувь нь тансаг амьдарч, дэлхийн нийт баялгийн 75 хувийг эзэмшиж байна.
Д.БУЯНЖАРГАЛ