“PEOPLE of Mongolia” сэтгүүлийг өдгөө мэдэхгүй хүн үгүй болжээ. Үүсгэн байгуулагдаад хоёр жил орчим болж буй People сэтгүүл нийтлэлийн бодлого, фото зураг, агуулгаараа Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдээд байгаа юм. 5000 хувиар хэвлэгдэж, давхардаагүй тоогоор сар бүр 30-40 мянга, жилдээ 500-600 мянган хүн People-ийг шимтэн уншдагаас харахад богино хугацаанд асар өндөр амжилтад хүрсэн аж.
Хамгийн сенсацитай, хамгийн сонирхолтой, хамгийн амттай ярилцлага, сурвалжилга, нийтлэл, мэдээллийг хүргэж чаддаг People сэтгүүлийн редакци 2016 оны ололт, амжилтыг дүгнээд Монголын оны шилдгүүдийг хүндэтгэлтэйгээр тодруулахаар зэхээд байна.
Улстөр, бизнес, урлаг, спорт, мөн салбар бүрийн шилдгүүдээс гадна Энэ цагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй, хамгийн сайхан хувцасладаг ноён, хатагтай, хамгийн үлгэр жишээ гэр бүл, хамгийн секси эмэгтэй, сошиал ертөнцийн од гэх мэт интертаймент номинациудын эздийг ч тодруулж, нэр төртэйгээр ёслолыг арга хэмжээг зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.
“PEOPLE AWARDS”-ыг салбар хариуцсан яамд, төрийн байгууллагуудын үнэлгээ, дүгнэлт, олон нийтийн хандлага, асуулга, мэргэжлийн экспертүүдийн судалгааг үндэслэн People сэтгүүлийн редакциас тодруулах болно.
Санал асуулгыг Control.mn, Paparatsi.mn сайтууд болон People сэтгүүлээр явуулж эхэлсэн учраас уншигч та өөрийн дэмждэг хүндээ саналаа өгнө үү.