ОНЦГОЙ БАЙДЛЫН 8 АЛБАН ХААГЧ 7 ЦАГ НОЦОЛДОЖ БАЙЖ МӨСНӨӨС АВТОМАШИНЫГ ГАРГАЖЭЭ

2016-12-09  

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ мөрөнд энэ сарын 8-нд мал ачсан бага оврын ачааны машин осолдсон хэрэг гарлаа.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хэргийн газар очиход гурван тоннын даацтай ХӨА 78-18 улсын дугаартай Маяти маркийн автомашин “Бага ацын бирвааз” гэдэг газраар зорчиж явахад нь мөс нь цөмөрч, живсэн байжээ. Ослын газар дээр долоон цагийн турш тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Л.Ганзоригоор ахлуулсан нийт найман албан хаагч аврах ажиллагааг явуулж, мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргасан байна.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:1998 онд бид Увс байсгын шаазгай нууранд 8м гүнд осолдсон УАЗ 469-г гаргаж байсан. бидэнд одооных шиг багаж хэрэгсэл, тусгай өмсгөл гэж байсангүй шүү. 2016-12-09
Сумъяа:Үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа та нараараа бахархаж байна. 2016-12-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?