ДУУЧИН С.АМАРМАНДАХ ТАЙЛБАР ХҮРГҮҮЛЛЭЭ

2016-12-09  

"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах хэвтэж буй эмнэлгээсээ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

С.Амармандах энэ сарын 22-ны өдөр "Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнд оролцож ая дуугаа өргөсний дараа бусдад зодуулж хүнд бэртэл авсан. Энэ талаар хэвлэл мэдээллээр маш олон мэдээлэл цацагдаж байлаа. Түүний товч тайлбарыг хүргүүлье : “Намайг зодсон хүн гадаад хүн гэдгийг мэдээгүй. Би “Хай, Гитлер” гэж хэн нэгэнд хэлээгүй. Намайг цохисон хүнийг би танихгүй. Тэр өдөр тайзан дээрээ ая дуугаа өргөөд, гарч явах үед над руу халдсан. Миний өмнөөс янз бүрийн таамаглал хийж, олон нийтийн дунд ташаа мэдээлэл цацагдаж байгаа тул хэвлэлийнхэнд хандаж байна. Нөхцөл байдлыг далимдуулан зарим хүний нэр хүндэд халдсан, хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх байдлыг зориудаар бий болгож байгаа хүмүүс ч байна. Халдлагаас хойш би тав хоног ухаангүй байсан. Дараа нь 10 гаруй хоног ухаан санаа сайнгүй байлаа. Энэ хугацаанд миний төлөө цацлаа өргөсөн түмэн олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Надад халдсан залууд ар гэр бий, үр хүүхэд, хань ижил нь байгаа байх. Тийм болохоор би тэр залууг эр хүн шиг надтай ирж уулзаад, ойлголцоосой гэж хүсч байна. Эр хүн алдаж, онож л байдаг. Би ч гэсэн уучлалт гуйж ярилцвал эр хүн шиг хандана. Түүнээс гадна ард түмэндээ хандаж нэг зүйл хэлэхийг хүслээ.

Олон нийтийн сүлжээгээр миний гэр бүл, бусад олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн, худал мэдээлэл цацагдах болжээ. Ялангуяа миний оролцсон “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээтэй холбоотойгоор маш олон мэдээ сошиалд явж байна. Хотын дарга Су.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг буруутгасан байсан. Тэр хүмүүс миний адил болсон арга хэмжээнд уригдаж очсон зочид. Гэтэл бүр намайг харанхуй өрөөнд хорьсон мэтээр маш бүдүүлэг мэдээлэл тараасан байна. Гэм буруугүй хүмүүсийг хоёр хүний хооронд болсон үйл явдалд хамаатуулж, гүтгэн доромжлохгүй байхыг та бүхнээсээ хүсч байна. Надад энэ бүхэн эмзгээр тусч, би өөрөө энэ бүхнийг зохион байгуулж байгаа мэт сэтгэгдэл төрөх боллоо. Мөн олон нийтийн сүлжээнд Орос, Монголын харилцааг сөхөж нилээд маргалдаж байна. Түүнд их эмзэглэж байгаа. Миний хувьд орос 23-р дунд сургууль төгссөн. Орост элэгтэй, орост хайртай хүн. Олон жилийн түүхтэй Орос, Монголын харилцаанд битгий сэв суулгах зүйл өдөөгөөсэй гэж хэлмээр байна” гэлээ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?