ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-09  

ДЭМБ 2020 он гэхэд улс орнуудын транс тосны хэрэглээг бүрмөсөн хориглоно.

Улаанбаатарын барилгуудын 278 нь газар хөдөлбөл тэсвэргүйг тогтоожээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй 7 сургуулийн 3-ыг нь барьсан, 4 сургуулийг нь буулгаад ирэх оны 9 сард ашиглалтад өгнө.

Ирэх хавар Төв аймаг жуулчдад мэдээлэл өгөх төвтэй болно.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д олимпын мөнгөн медальт Д.Сумъяа нар чансаагаараа тэргүүллээ:

Сүүлийн 6 жилийн судалгаагаар зэсийн 80 орчим илрэл, 300 гаруй эрдэсжсэн цэгийг тогтоожээ:

Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 560 орчим хуулиас 260-д нь нэмэлт өөрчлөлт оруулна.

2,5 г транс тосыг хүн биедээ шингээхэд зүрх судасны өвчтэй болох магадлал 23 хувиар нэмэгддэг байна.

Хуурамч бичиг баримтаар 85 сая төгрөгийн тэтгэвэр авчээ.

НЗДТГ “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад амьдруулсан орон гэргүй, тэнэмэл 60 гаруй иргэний зардлыг олгоогүй байна.

“Мооdy`s” агентлаг Монгол Улсын ДНБ ирэх онд нэг, 2018 онд 3,5 хувиар тэлнэ гэж таамаглажээ.

Ганга нуурыг хамгаалах хөв цөөрөм байгуулна.

Орос-Монголын терроризмтэй тэмцэх “Сэлэнгэ 2017” сургуулилт ирэх жил Монголд болно.

Өмнөд хөрштэйгээ хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шуурхай солилцоно.

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар объектод 3456 удаа гал гарч, 7,9 тэрбум төгрөгийн хохирол учруулав.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?