АННЕ-КАМИЛЛЕ СҮРИС “ГОВИЙН ТӨӨРСӨН ХУЛАН”

2016-12-09  

Аллианс Франсез (Alliance Française) Францын сэхээтнүүдийн санаачлагаар анх 1883 онд байгуулагдсан. Аллианс Франсез нь дэлхий дахинаа франц хэл, франц хэлээр яригч орнуудын соёлыг түгээх ажлыг нэг зууны туршид хийж байна. 135 оронд 1000 гаруй салбартай дэлхийн хамгийн анхны соёлын сүлжээ Аллианс Франсез нь мөн олон төрлийн, баялаг хөтөлбөр боловсруулан соёлын олон талт байдлыг дэмждэг, хамтын ажиллагаа, соёлын солилцооны ажилд үргэлж нээлттэй байдгаараа танигджээ.

Манай улсад 2005 оны 1 дүгээр сард анх үүсгэн байгуулагдсан юм. Аллианс-Франсез төвийн маргаашийн кофе ээлжит уулзалтын зочноор Францын судлаач, биологич Анне-Камилле Сүрис оролцоно. Тэрээр нэн ховордож буй хулангийн талаар ойлголт өгөх, ач холбогдол, үнэ цэнийг таниулах төдийгүй хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Монголын говийн хуланг судалжээ. “Говийн төөрсөн хулан” ном нь судлаач Анне-Камиллегийн Монголын говьд хийсэн хулангийн судалгааны нэг хэсэг нь юм.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?