ӨНӨӨДӨР ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

2016-12-10  

Хүний сайн сайхан байдал, тэгш эрхийг баталгаажуулах нь энх тайван амьдралын үндэс болохыг дэлхийн хоёрдугаар дайны ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл хүн төрөлхтөнд ойлгуулсан. Иймээс энэ уй гашууг дахин амсахгүйн тулд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо батлан гаргажээ. 1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах шийдвэр гаргасан. 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ. Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ. Одоогоос 49 жилийн тэртээ 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүний эдэлвэл зохих үндсэн эрхийг төр заавал биелүүлэх үүрэг хүлээсэн Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт баталсан билээ. Өнөөдөр Иргэний болон улс төрийн эрхийн пактыг 167 улс, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактыг 160 улс зөвшөөрөн нэгдэн оржээ. Манай улс энэ хоёр гэрээг 1974 онд соёрхон баталсан ба 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд эдгээр гэрээгээр баталгаажуулсан эрхийг иргэддээ эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн онцлогтой төдийгүй үндэсний хууль тогтоомжийнхоо нэгэн адил сахин мөрдөх үүрэг хүлээдэг. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 68 дахь жилтэйгээ золгож байна.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?