ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-10  

Ойн иж бүрэн тооллогыг Монгол Улсан Засгийн газар 12 дугаар сарын 13-нд хүлээн авна.

Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн хүрээнд энэ сарын 29-ний өдөр Монголын БҮХ СҮМ ХИЙДЭД Жанлав Цогзол хурна

Шинэ жилийн өмнө Улаанбаатар хот телекамерын хяналтад бүрэн шилжиж байна.

Татварын алба улсын төсөвт 1.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 34 хувь буюу 475.5 тэрбум төгрөг нь НӨАТ-ын орлого байв.

Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас 16.0 мянган өрхийн 7.0 сая мал отроор өвөлжиж байна

Оны эхний 11 сарын байдлаар 81,898 иргэн азтан болж 3.1 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал авчээ

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. 

Иргэд албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтоор 29.4 тэрбум төгрөгийг буцаан авах боломж бүрджээ.

Шинэ жилийн өмнө Улаанбаатар хот телекамерын хяналтад бүрэн шилжиж байна.

Энэ сарын 25-ны дотор автомашины албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна

Камерын хяналтаар 2016 оны эхний 10 сарын байдлаар хугацаа алдалгүй 42 гэмт хэргийг үйлдэл дээр нь барьж, 163 захиргааны зөрчил илрүүлсэн.

"Монголын Ардчилсан Холбоо" байгуулагдсаны 27 жилийн ойн энэ  өдрөөр "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө.

12 сарын 9-нд Завхан аймагт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистад их шүтээнийг заллаа.

Өнөөдөр Үндсэн хуулийн нэрэмжит 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах хагас шигшээ шатрын тэмцээн нээлтээ хийлээ.

ОУХМ А.Батцэцэг, Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд, Гавъяат тамирчин О.Насанбурмаа,  Б.Одончимэг нар  алтан медалийн төлөө барилдана 

Швейцарийн Цюрих хотноо болж буй жүдо бөхийн Армийн ДАШТ-ээс "Алдар" спорт хорооны эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ.

Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Улаанбаатар хотод пиротехникийн хэрэгсэл борлуулах, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг. 

Манай улс Япон, Сингапуртай эн зэрэгцэн, дэлхийн хамгийн өртөг өндөртэй орны тоонд орсон бол дэлхийн хамгийн хямд орноор ӨАБНУ шалгарлаа.  

Японы тээврийн яам удахгүй нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг жолоодох хүмүүст тусгай үнэмлэх олгоно.

Монгол хэлний викитоль”-ийг МУИС-ийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Велоцираптор (Velociraptor) буюу 70 гаруй сая жилийн өмнө Цэрдийн галвын үед амьдарч байсан үлэг гүрвэлээрээ Монгол улс дэлхийд номер нэг гэж Мэдээлэл, тоо баримтыг гоёмсог дүрслэлээр үзүүлдэг InformationIsBeautiful.net сайт нийтэлжээ.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?