Ж.БАТМӨНХ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2016-12-10  

2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг орон даяар тэмдэглэж энэ өдрийг “Ардчилал, хүний эрхийн өдөр” болгох Засгийн газрын тогтоол гарчээ. “Ардчилал, хүний эрхийн өдөр” буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд болон анд нөхөд нь төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ж.Батмөнх агсан Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хүлээн авч тухайн үед ардчиллын төлөө тэмцэж явсан залуучуудтай ойлголцож, ямар нэгэн эсэргүүцэл, тэмцэлгүйгээр ухаалаг шийдвэр гаргасан нь ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн хүндэтгэл үзүүлэхээр ирсэн андууд нь дурсаж байлаа. Ж.Батмөнх агсан их сургуулийн багшаас  хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

1 / 2

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дэндуу зоолдсон доо:Элбэгдорж гончигдорж батуул гэсэн олигархийн суурийг тэр уед устгасан бол Монголын ард тумэн ингэж ядрахгуй байлаа 2016-12-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?