ГЭР ХОРООЛЛЫН УТААГ БАГАСГАХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

2016-12-11  

Нийслэлийн хүн ам 60 хувь буюу 800 мянга хүн гэр хороололд амьдардаг. Энэ нь манай улсын нийт хүн амын 30 орчим хувьтай тэнцэнэ.

Мөн гэр хороололд 184 мянга гаруй зуух хорт утаа ялгаруулж байгаа нь хотын агаарын бохирдлын 60 хувийг бүрдүүлдэг гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ нь байгаль орчин бохирдуулах өвчин үүсгэх гол шалтгаан болдог байна.

Эдгээр асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2012 онд батлагдан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хотын захиргаа хэрэгжүүлэхээр болж. Төслийн хүрээнд 2012-2015 онд төлөвлөх, төсөвлөх ажил хийгдсэн бол энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн байна.

Эхний ээлжид Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд үндсэн дэд бүтцийг барьж байгуулахаар ажиллаж байна. Мөн орно сууц болон, нийгэм, нийтийн үйлчилгээ, үерийн далан, цэцэрлэгт хүрээлэн гээд аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж төвийн дулаанд холбогдох боломжгүй газруудад бие даасан дулааны станц барих юм. Сэлбэ, Баянхошуу төслүүдэд нийтдээ 104.5 сая долларын санхүүжилт хийгдэж. Үүний 53.7 сая долларыг Азийн хөгжлийн банк, 28.38 сая долларыг Европын хөрөнгө оруулалтын банк, 22.42 сая долларыг Нийслэлийн засаг даргын тамгын газар тус бүр санхүүжүүлж байгаа гэнэ.

 
 

Энэ төслийн хэрэгжүүлэхээр гадаад дотоод 5 компани ажиллаж байгаа юм. 2014-2016 онд төслийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлсөн айлуудыг түр байршуулах 50 айлын орон сууцуудыг Сэлбэ, Баянхошуунд барьсан байна. Одоогоор ариутгал татуургын гол шугамыг хийх ажил явагдаж. Сэлбэ дэд төвийн 2.4 км гол шугам 60 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бол Баянхошуу дэд төвийн 6.5 км гол шугам 90 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байгаа гэнэ. Харин ирэх хавраас дэд станц, зам барих ажил эхлэх юм байна.

 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?