Д.АМАРБАЯСГАЛАНГ ЖИНХЭЛНЭ

2016-12-12  

МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Хэлэлцэх хамгийн гол асуудал нь генсек хэн болох вэ гэдгийг сонгох юм байна. Одоогоор тус намын Нарийн бичгийн дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Сонгуулийн дараахан түүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилох үед “...Удахгүй жинхэлнэ” гэцгээж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн Бага хурлын генсекийг сонгох сонгуульд  хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлэхээр болсон байна. Мэдээж хэрэг, одоо үүрэг гүйцэтгэж буй Д.Амарбаясгалан, мөн Зам тээврийн сайд асан, “Өндөр буянт”-ын Н.Төмөрхүү, Барилга, хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшиж байсан, “Сөүл”группийн захирал Н.Өнөрболор, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай, Унгарт Элчингээр сууж байгаад ирсэн, УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Ганди нар хүч үзэхээр хэдэн сар бэлтгэж байгаа гэнэ. Гэхдээ хамгийн идэвхтэй өрсөлдөхөөр зүтгэж байгаа нь Н.Төмөрхүү, Б.Баярмагнай хоёр гэдгийг тус намд ойр эх сурвалжууд хэлж байгаа юм. Бас нэгэн мэдээллээр, Н.Төмөрхүү хурал дээр генсекийн төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татах магадлал нэлээд өндөр болсон байна. Тэрээр хэд хоногийн өмнө Д.Амарбаясгалантай уулзаад тохироо хийсэн гэж байгаа юм. Энэ мэтчилэн МАН-ын генсекийн суудлын төлөөх өрсөлдөөн тодорхой хүрээнд болохоор дуулдаж байна. Гэхдээ ширүүн өрсөлдөөн болно гэж хэлэхэд хэцүү. Учир нь одоогийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан олонхийн дэмжлэгийг авах магадлал өндөр байгаа ажээ. Тиймээс ч МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийн дунд “Генсек хэн болох нь тодорхой шүү дээ” гэх хандлага өчигдөр орой хүртэл дийлж байсан юм.

Нөгөө талаар дээр дурдсанчлан Д.Амарбаясгалан сон­гуу­лийн маргааш л Ж.Мөнхбатын дараа на­мын генсек болох хүнээр тодорч, албан бу­саар түр орлож оч­сон. Гэвч өнөөдөр  Д.Амар­баяс­галантай өрсөл­дөх нэлээд хэдэн хүний нэр гарч байгаа нь тодорхой шалтгаантай. Шуудхан  хэлэхэд сүүлийн үед нуухаа болиод байгаа нам доторх сөргөлдөөн, тэмцэлдээнтэй холбоотой. Гэхдээ энэ зөрчлийн туйлын зорилго нь генсекийн суудал биш учраас фракцууд хүнээ нэр дэвшүүлэх ч Д.Амарбаясгалан генсекээр сонгогдоно гэсэн үг.

 

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?