ХҮҮХЭД БҮЛЭГЛЭН ДЭЭРЭМДЭЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2016-12-12  

Нийслэл хотын хэмжээнд энэ оны 11 сарын байдлаар 353 тохиолдлоор бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 62,9 хувиар нэмэгджээ.

"Н" нарын гурван этгээд 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийг илрүүлжээ. Бусдын эд хөрөнгийг удаа дараа бүлэглэн дээрэмдсэн "Б" нарын 6 этгээдийн хэргийг шалгаж байгаа бөгөөд дээрх сэжигтнүүд голцуу ЕБС-ийн хүүхдийн эд хөрөнгийг дээрэмддэг болох нь тогтоогджээ. Өмнө нь ингэж хүүхдүүдийг бүлэглэн удаа дараа дээрэмдсэн хэрэг гарч байгаагүй юм байна.

Их хэмжээний мөнгө хил гаргах гэж байгаад баригджээ

С, Б нар нь их хэмжээний монгол мөнгө хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ. Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэрэгний купены агааржуулалтын хоолойд, үхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийг 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

12 настай зээ хүү 57 настай өвөөгөө хутгалжээ

БЗД-ийн 8-р хорооны нутаг, Эрдэнэтолгойд оршин суух 57 настай А-г зээ хүү Ч хөнөөсөн хэрэг гарлаа.Хүүгийн өвөө А нь агсам тавьсанд 12 настай зээ хүү нь дургүйцэж мэс барьжээ.

Хуурамч бичиг баримтаар их хэмжээний мөнгө завшжээ

БЗД-т хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож 64,7 сая төгрөгийн, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаадаа О.Батаа гэх хүний нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авснаар 7,8 сая, нийт 85,7 сая төгрөгийн хохирлыг Нийгмийн даатгалын санд учруулсан зөрчил илэрсэн байна. Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалын ажилтны алдаанаас болж тэтгэвэр нь буруу тогтоогдон иргэнд 13,2 сая төгрөгийн зөрчил үүссэн ажээ. Эдгээр зөрчлийг шүүхийн шийдвэр үндэслэн барагдуулахаар ажиллаж, мөн хариуцлага алдсан хүмүүсийг нь ажлаас чөлөөлсөн байна.

Хулгай хэрэг ихэслээ

Дархан-Уул аймагт 74 настай, иргэн Х-г гэртээ ганцаараа байхад нь 15 настай хоёр охин гэрт нь орж, монетон бөгж, самсунг маркийн гар утас дээрэмджээ. Уг хэргийг илрүүлэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байна.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?