ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-12  

7 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн өсвөрийн шатарчин Н.Содбилэгт алтан медалийн болзол ханган сурагчдын шатрын спортын дэлхийн аварга боллоо.

Амьсгалын замын халдварт өвчний тархалт ихэссэнтэй холбогдон эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

С.Зоригийн амь насанд хүрсэн хэргийн шүүх хурал энэ сарын 14-нд болно. “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль нь халамжийн бус хөгжлийн хууль байна хэмээн хууль санаачлагчдын зүгээс тодотгожээ.

Оюутнуудын тэтгэлэг 70.200 төгрөгийг энэ сард өнгөрсөн хаврын сурлагын дүн 3.0 ба түүнээс дээш голчтой оюутнуудад олгох ба ирэх оноос оюутны 70 мянган төгрөг олгохгүй юм байна. 

Цэргийн 37 дахь удаагийн ДАШТ-нд зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ А.Батсуурь алтан медаль, Э.Түмэннасан хүрэл медаль хүртжээ.

11 сарын 14-нд эхэлсэн галт зэвсгийн бүртгэл энэ сарын 20-нд дуусна.

Иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийн асуудлыг УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэхийг уриалжээ.

“Авьяаслаг монголчууд” цэнгээнт нэвтрүүлгийн 0416 дугаарын оролцогч О.Энх-Эрдэнэ “Үндэсний ялагч”-аар тодорч 100 сая төгрөгийн шагналын эзэн боллоо.

ЦЕГ гадаад хэлний танхимтай боллоо.

ЗЦГ-аас жолооч нарыг ослын газрыг орхиж явахгүй байхыг анхааруулж байна. 

Энэ сарын 26-нд мал тооллогын урьдчилсан дүн гарна.

Google компани 2017 онд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно гэлээ.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?