PEOPLE AWARDS 2016 САНАЛ АСУУЛГЫГ Н.АЛТАНХУЯГ ТЭРГҮҮЛЖ, Ц.НЯМДОРЖ УДААЛЖ БАЙНА

2016-12-12  

Монголын сэтгүүлийн зах зээлд "Соронз", "Гранд" сэтгүүлтэй мөр зэрэгцсэн PEOPLЕ Мongolia сэтгүүлээс "PEOPLE AWARDS-2016" буюу салбар салбарын оны хүнийг нэрлэх ёслолын үйл ажиллагаагаа энэ сарын сүүлээр хүндэтгэлтэйгээр зохион байгуулна гэж тус сэтгүүлийн эрхлэгч С.Бэлэгмаа хэлэв.

 Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын шилдгүүдийг онлайн санал асуулгын дүнд тулгуурлаж, редакцийн зөвлөл нь эцэслэн шийдвэрлэнэ гэдгээ тодотголоо. Time сэтгүүлийн уншигчдын саналаар оны хүнээр Энэтхэгийн ерөнхий сайд тодорч байсан бол, тус сэтгүүлийн редакциас оны хүнээр Д.Трампыг нэрлэсэн. Энэ л зарчмаар шалгаруулалт явагдана гэж People Mongolia сэтгүүлийн хамт олон тодотгож байна.

Монголын хамгийн нөлөө бүхий улс төрч хэн бэ? гэсэн санал асуулгыг одоогоор, УИХ гишүүн, АН-ын дарга, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 41%-иар тэргүүлж, 33%-иар Ц.Нямдорж удаалж, 12%-иар УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд гуравдугаарт явна. Дөрөв, тав, зургадугаарт, Ц.Элбэгдорж, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нар жагсаж байна. Та эдгээр улс төрчийн хэн нэгнийг дэмжие гэвэл, Control.mn-ийн мэдээллийн сайтын санал асуулгад оролцоорой. Санал асуулга үргэлжилж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?