УЛСЫН НАЧИН СУГАРЖАРГАЛЫГ БААРАНД ЗОДЖЭЭ

2016-12-12  

Монголын хамгийн хүнд жинтэй бөх бол улсын начин Сугаржаргал. 11-р сарын сүүлчээр түүнийг зодож танхайрсан хэрэг Цагдаагийн газарт бүртгэгджээ. Дуучин Амармандахтай л төстэйвтэр үйл явдал 11-р сарын 28-ны орой нийслэлийн нэгэн бааранд болсон байна. Ялгаа нь гэвэл, монголчууд монголчуудаа хайр найргүй зоджээ. Бааранд үйлчлүүлж байсан Сугаржаргалыг 4 залуу орж ирээд, тархи руу нь архины шилээр цохиж, ухаан нь балартангуут, архины шилээ хагалан нүүр амыг нь сийчсэн тухай цагдаагийн байгууллага мэдээлж байна. Сугаржаргал одоогоор Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд, түүнийг зодсон танхай этгээдүүдийг шалгаж байгаа юм байна. Бүх үйлдэл нь баарны камерт бичигдсэн байжээ.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
жаалуудаа:архи уухаа л боль. 2016-12-12
карма:өмнө нь өөрөө баарны хамгаалагчдыг зодоод нэг нь насаараа суумгай болоо биз дээ, тэд нар л хариугаа аваа биз 2016-12-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?