АМИНААС ҮНЭТЭЙ АГШИН ГЭЖ ҮГҮЙ....АНХААРАЛ БОЛГООМЖ ХАА Ч ИЛҮҮДЭХГҮЙ

2016-12-12  

2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй бий. Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-40 насны ид хөдөлмөрийн насны залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь их байна.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн 30 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.  

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос болж унах, замын зорчих хэсэг, зам дээр хэвтэх зэрэг байдлаас болж авто машинд мөргөгдөх, шүргүүлэх тохиолдолд нилээдгүй их бүртгэгддэг ба өвлийн энэ хүйтэнд осгох, хөлдөх, амь нас эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болох явдал гарсаар байна. Хэдхэн жилийн өмнө талархлын бичгээ тэврээд хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарч байсныг бид санах хэрэгтэй. 

ГССҮТ-ийн ЯТТ дарга Д.Пүрэвдорж жил бүрийн 11,12 сард гэмтэж бэртсэн хүний тоо бусад саруудаас илүү байдаг тухай хэлж байлаа. Тэрээр 2015 оны 11 сард 1236 хүн байсан бол 2016 оны 11 сард 1483 хүн гэмтсэн байна. Энэ 12 сард 2000 гарахаар төлөвтэй байгаа юм.

Согтуугаар гэмтэж бэртсэн хүн өдөрт дунджаар 6-8 ирж байгаагийн 2-3 хүн хэвтэн эмчлүүлдэг. Өдөрт ирж байгаа хүмүүсийн 2-3 нь хөлдөлтийн хүнд хэлбэртэй  ирж хуруу гар, хөлөө тайруулахад хүрч байгааг онцоллоо.

Мөн Замын цагдаагийн газраас 3 дахь жилдээ "Аюул дагуулсан 12 сар" арга хэмжээг зохион явуулж байгаа юм байна. Энэ талаар

Иймд Замын цагдаагийн албанаас хүлээн авалт хийх, баяр ёслол тэмдэглэхдээ өөрийн болон бусдыг аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож тэмдэглэхийг уриалж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  1. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ байгууллага, аж ахуй нэгжүүд баярын арга хэмжээнд оролцож байгаа алба хаагч, ажилчдын аюулгүй байдлыг хангаж аливаа гэмт хэрэг болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах.
  2. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах.
  3. Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой  тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. 

Танд гэж хэлэхэд найз нөхөд, хайртай хүмүүс чинь архи уусан л бол жолоодох эрхийг түүнд бүү олго. Энэ нь та түүнийг осол аваараас цаашлаад амь насаа алдах, бусдын амь насанд халдах эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм.

 

 

Б.БАТБААТАР

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?