ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТЫН САНААЧИЛГААР ХСИС-ИЙН ДЭРГЭД 200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

2016-12-12  

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “ХСИС-ийн дэргэд 200 хүүхдийн цэцэрлэг байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ” гэж ХСИС-ийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох үедээ мэдэгдэж байсан юм.

Энэ санал, санаачилга ажил хэрэг болж, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар ХСИС-ийн дэргэдэх 200 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Байгууллагын цэцэрлэг”-ийг хөгжүүлэх ажилд ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудаас тэргүүлэн ХСИС санаачлан 200 хүүхдийн цэцэрлэгийг байгуулж, ашиглалтад оруулж байгаад баяртай байна” гэв.

Энэ үеэр цэцэрлэгийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн зочдод урлагийн тоглолт үзүүлсэн юм. ХЗДХ-ийн сайд авъяаслаг бяцхан багачуудад гарын бэлгээ гардуулав. ”Уг цэцэрлэгт ХСИС-ийн багш, албан хаагч, ажилчдын 105, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд оршин суугчдын 95 хүүхэд хамрагдаж, шинээр 27 хүн ажлын байртай болж байна. ХСИС-ийн ажилчид төдийгүй хорооны иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой үр дүн бүхий ажил болж байна. Нээлтийн үйл ажиллагааны дараа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

 

Эх сурвалж : Хууль зүй дотоод хэргийн яам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?