“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ЭЗЭМШЛИЙН ЗҮТГҮҮР ГОЛ ЗАМ ДЭЭР ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙНЭ

2016-12-12  

Image

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо хуралдаж, тус хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн "СКD4B" зүтгүүрээр гол зам дээр тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргалаа.

Энэхүү хуралдаанаар Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлаж, улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ирэх оны тээвэрлэлтийн хэмжээг төлөвлөн хэлэлцжээ.

Манай компанийн эзэмшлийн "СКD4В" зүтгүүр нь 3300 морины хүчин чадалтай бөгөөд энэ онд Төмөртэй-Хандгайт чиглэлд нийт 800 мянга гаруй тонн төмрийн хүдэр тээвэрлээд байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?