ЕНБД-ААР Д.АМАРБАЯСГАЛАНГ ЖИНХЭЛЛЭЭ

2016-12-12  

Монгол Ардын намын бага хурлаар тус намын ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг жинхлэн томилохыг гишүүд дэмжжээ. Түүнийг томилох саналыг намын дарга М.Энхболд гаргажээ

Мөн энэ удаагийн хурлаар төрийн захиргааны албан тушаалд томилогдсон 33 гишүүнийг чөлөөлж, оронд нь өөр хүмүүсийг нөхөн томилсон юм.  Хуралдаан үргэлжилж явагдаж байна. Дашзэвэгийн Амарбаясгалан нь 1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, НИТХ-ын намын бүлгийн ахлагч, хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн.

Ажилласан жил :

  • 2000 - 2007 онд “Соёмбо принтинг” ХХК –д Ерөнхий менежер, Захирал​ 
  • 2007 - 2009 онд “Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
  • 2009 – 2012 онд МАН-ын ХМОНХХ-н дарга
  • 2008 - одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2012-одоог хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?