ТҮЦ ЭРХЛЭГЧ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ

2016-12-13  

Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр ТҮЦ эрхлэгч иргэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албан нүүлгэх шийдвэр гарсантай холбогдуулан тэд холбогдох байгууллагуудад хамтран ажиллах саналаа хүргүүлсэн ч тодорхой хариу өгөхгүй байгаа учраас ийнхүү шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдлээ.

Шаардлагад, зөвшөөрөлтэй гэгдэх ТҮЦ-үүдэд ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тогтоох буюу зөвшөөрлийг ямар журмаар олгож байгааг шалгах, шинээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл авч байгаа иргэдийн материалыг зөвхөн ТҮЦ эрхлэгчдийн холбоогоор дамжуулах, олон жил ТҮЦ эрхэлж байгаа иргэдэд зөвшөөрлийг нь олгох, олон ТҮЦ-тэй иргэдийн зарим зөвшөөрлийг цуцлах, автобусны буудал тус бүр дээр нийслэлийн өнгө төрхөнд тохирохуйц хоёр ТҮЦ байршуулах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм байна. Нэг ТҮЦ эрхлэгчийн цаана нэг өрх айл, олон ажлын байр байдаг учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд ТҮЦ эрхэлж байгаа иргэдийн шаардлага, саналыг хүндэтгэхийг холбогдох албаныханд санууллаа.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?