АХМАД Х.МӨНХЗАЯА, АХЛАГЧ Б.МӨНХБАЯР НАР ГАЛЫГ ШУУРХАЙ УНТРААЖЭЭ

2016-12-13  

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр 10-19-р хороо бөгөөд нутаг дэвсгэр нь том, гэр хорооллын зам нь бартаа ихтэй. Ийм нөхцөл байдалд тус хэлтсийн алба хаагчид дуудлага мэдээлэлд хурдан шуурхай очиж ажилладаг.

2016 оны 12-р сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн албанаас : - Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 57-р гудамж 822 тоотод “Айл шатаж байна” гэсэн мэдээллийг Согоот-116-р чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер цагдаагийн ахмад Х.Мөнхзаяа эргүүлийн цагдаа эргүүлийн цагдаа жолооч ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарт өгчээ.

Мэдээлэл хүлээн авсан алба хаагчид хугацаа алдалгүй шуурхай очиж шалгахад тус тоотын хашаанд байх таван ханатай монгол гэр дээрээсээ эхлэн шатаж байжээ. Эргүүлийн офицер Х.Мөнхзаяа нь гэрийн тооноор орж шалгаад хөрш айлын хүмүүс, ахлагч Б.Мөнхбаярын хамт галыг хурдан шуурхай унтраасан байна.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?