“ҮНДЭСНИЙ ЛИГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ УЛИРЛЫН ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2016-12-13  

МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр СТО-д гурван тоглолт боллоо. 21 аймгийн Эмэгтэйчүүдийн “Үндэсний  лиг” эхэлж нээлтийн тоглолтыг Дархан Гарьд, Дорноговь хийв. Тус тоглолтод Баярцэцэг, Алтанзаяа тэргүүтэй Дорноговь аймгийн баг өрсөлдөгчөө 67:63-аар буулган авлаа. Эмэгтэйчүүдийн “Үндэсний  лиг”-т зургаан аймгийн баг өрсөлдөнө.

Дундговь улирлын тав дахь хожлоо авав

Зүүн бүсийн хоёрдугаар бичигдэж буй Дундговь аймгийн баг улирлын найм дахь тоглолтоо Хэнтий аймгийн “Хэнтий Эбэг Хасумегаватт” багтай хийлээ. Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн. Хэнтий аймгийн залуус өмнөх 7 тоглолтоос хоёр хожилтой гарч ирсэн. Тиймээс тэд үлдсэн тоглолтууд хожигдох эрхгүй болсон юм. Улмаар Хэнтий аймгийн баг бүх хүчээ шавхан тоглож байсан юм. Дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдсөн бөгөөд тоглолтын цаг дуусахаас өмнө 11 секундын өмнө Хэнтий аймгийн багийн тоглогч Шижирбат алсын зайн шидэлтээ амжилттай болгож, тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар нэмэлт цагт ялагч тодрохоор болов. Нэмэлт цагт Дундговь аймгийн баг довтолгоондоо тун нямбай байж, өрсөлдөгчөө 126:118-аар буулган авлаа. Тус тоглолтод Баярбат 31 оноо, 7 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлжээ. Мөн Батмөнх 29, Анар 18 оноо авсан юм. Харин Хэнтий аймгийн багаас О.Эрдэнэцогт 40 оноо, 11 самбар авсан бол Цолмонжаргал 18 оноо, 11 самбар, Шижирбат 16 оноо авав. Дундговь довтолгооны хувь болон бөмбөг таслалтаар өрсөлдөгчөөсөө илүү байсан хожлын үндэс болжээ. Дундговь аймгийн баг улирлын тав дахь хожлоо авсан бол Хэнтий Эбэг Хасумегаватт зургаа дахь хожигдлоо амслаа.

“Эрдэнэт Икон” ялалтын цуврал үргэлжилсээр...

Зүүн бүсийг нэг ч хожигдолгүй тэргүүлж буй Эрдэнэт Икон ээлжит тоглолтоо Өвөрхангай аймгийн багтай хийлээ. Өвөрхангай аймгийн баг легионер тоглогч Б.Моррисыг эгнээндээ нэгтгэж хоёр тоглолт дараалан хожоод байсан юм. “Эрдэнэт Икон” багийн хувьд улирлын эхнээс тун жигд тоглож, өрсөлдөгчдөө хожсоор яваа. Тоглолтын эхний хагас тэнцүүхэн өрнөсөн бөгөөд “Эрдэнэт Икон” багаас Ч.Фанчес, А.Уинстон нар тун гайхалтай тоглолт үзүүлсэн юм. Өвөрхангай аймгаас Брэндон Моррис багаа оноо авалтаар тэргүүлэв. Сүүлийн хоёр үе улам өрсөлдөөнтэй боллоо. Улмаар тоглолтын цаг дуусахаас 2 секундын өмнө Өвөрхангай аймгийн багийн тоглогч Б.Дархантөгс алсын зайн шидэлтээ амжилттай болгон тооны харьцааг 113:113 болгон тэнцүүллээ. Нэмэлт цагт “Эрдэнэт Икон” бүх талаараа илүүрхэж өрсөлдөгчөө 132:123-аар буулган авч улирлын найм дахь хожлоо байгуулав.  Тус тоглолтод А.Уинстон 34 оноо, Ч.Фанчес 28 оноо, 16 самбар, Чадраавал 18 оноо 11 самбар авсан байна. Харин Өвөрхангайгаас Б.Моррис 41 оноо, 14 самбар, найман бөмбөг таслалт хийжээ. Мөн Билгүүн 21 оноо, 12 оновчтой дамжуулалт, Э.Цэрэнбаатар 19 оноо, 14 самбар авсан юм. Эрдэнэт Икон багаараа 45 хувьтай довтолсон бол Өвөрхангай ердөө 35 хувьтай довтолсон аж. Мөн самбарын тулаанд Эрдэнэт Икон илүү байсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?