УТАА, АГААРЫН БОХИРДОЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСНИЙГ ЗАРЛАЛАА

2016-12-13  

ДЭЛХИЙ ДАХИНД ЖИЛД 230,000 ХҮҮХЭД УТААНААС БОЛЖ АМИА АЛДАЖ БАЙНА

Агаарын бохирдол ургийн өсөлтийг зогсоох, хүүхэд дутуу төрөх, хатгалгаа, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх шалтгаан болж буйг судлаачид тогтоож, аюулын харанга дэлдэж буйг зарлаж байна.

Утаанаас үүдэлтэйгээр зүрх, судас, амьсгалын замын архаг өвчин, уушигны хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд өссөний дотор хүүхдүүд амьсгалын замын архаг өвчин тусах тохиолдол харьцангуй ихсэх болжээ. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хамгийн наад захын арга хэмжээ болох амны хаалтыг зүүлгэж сургах хэрэгтэй байна.

Манай улсад 0-5 насны хүүхэд зуурдаар хорвоог орхих томоохон шалтгааны нэг нь амьсгалын замын халдвар болж байна. Уг шалтгаанаар эндсэн хүүхдүүдийн 15 хувь нь нярай. Хүүхэд төрсний дараах 2-3 сард агаарын бохирдолд хамгийн өртөмтгий байдаг. Хүүхдүүд насанд хүрэгчдээс 2 дахин хурдан амьсгалдаг, дархлалын тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй байдаг учраас уушиг нь амархан өвчилдөг.

Хатгалгаа өвчний улмаас нас барж буй хүүхдүүдийн 81% нь 2 хүртэлх настай. Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс 7 дахин их. Хүүхдүүд уушигны хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтсэн тохиолдлын 80 орчим хувь нь утаатай үед буюу өвлийн улиралд аж. Монголд зүрх судасны болон уушигны архаг өвчтэй 1 сая гаруй хүүхэд байгаагийн 400,100 нь нийслэлд амьдарч байна.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?