14-Р ДАЛАЙ ЛАМЫГ ЭНЭТХЭГЧҮҮД НУТГААСАА ХӨӨХГҮЙ

2016-12-13  

Далай ламаас болж дэлхийн олон улс оронд дарамт шахалт ирсээр байна. ОХУ гэхэд л, сая саяар хэмжигдэх бурхны шашныг шүтэгчидтэй хэрнээ 2006 оноос хойш Далай ламыг Оросын нутагт хөл тавихыг хоригложээ.

Одоогоор АНУ, Япон, тэгээд Монголыг оруулаад 3-хан оронд Далай лам чөлөөтэй зорчиж байна. Гэхдээ Монгол улсын хувьд Далай ламын хамгийн сүүлчийн айлчлал болсон гэдэгтэй аль аль тал нь санал нийлэхэд хүрчээ. Далай ламын хувьд Энэтхэгээс газар нутаг түрээсэлдэг. Хэдийгээр хугацаа нь дуусаж, Хятадын зүгээс шахалт үзүүлж буй ч, Энэтхэгчүүд Далай ламаас салж хагацахыг хараахан хүсэхгүй л байна. Яагаад гэвэл, Далай лам өөрөө Энэтхэг рүү цутгах маш том мөнгөний урсгал юм байна.

Далай ламтай уулзахаар, жилдээ 200,000 сүсэгтэн Дарамсалааг зорьдог гэсэн мэдээлэл байна. Түүний 20-25 хувийг дотоодын аялагчид эзэлдэг бол үлдсэн 65-70 хувь буюу 130-140 мянган сүсэгтэн хилийн чанадаас Энэтхэгийг зорьж очдог байна. Энэ бол мөнгөний маш том, тэгсэн хэрнээ тогтмол урсгал. Дээр нь, Далай ламын дэргэд, Түвдийн сан гэж ТББ бий. Тус санд Түвдийн тусгаар тогтнолыг дэмжигч олон улсын байгууллага, хувь хүмүүс хандив өргөдөг. Дээр нь бурхан шашны үйл ажиллагааг дэмжигч иргэд хүмүүсийн Далай ламд өргөх хандив тоо хэмжээгээ алдсан байдаг тухай шашны зүтгэлтнүүд хэлж байна.

Зөвхөн Голливудын од Ричард Гир гэхэд л хэдэн арван сая ам.долларыг Далай ламд хандивласан байх жишээтэй. Монголчуудаас хамгийн их хандив өргөсөн хүмүүсийн жагсаалтын тэргүүн эгнээнд хотын ерөнхий менежер асан Д.Бадамжунай орж байна.

 

 

Э. ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?