МАНАЙ ТАМИРЧИД ОЮУНЫ СПОРТОД 6 ДАХЬ УДААГАА ХҮЧЭЭ СОРИНО

2016-12-13  

Манай улсын оюуны спортын баг Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2011 онд багаараа оролцсоноос хойш тогтмол эхний гуравт орсон бөгөөд одоогоор олон улсын оюуны спортын 40 тэмцээнд оролцож 539 медаль хүртэн, дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна. Уг тэмцээний оролцогчид нь тодорхой дүрмийн дагуу өгөгдсөн их хэмжээний мэдээллүүдээс аль болох олныг цээжилж эргүүлэн санаж өрсөлддөг спортыг ой тогтоолтын буюу оюуны спорт юм.

1991 оноос албан ёсоор хөгжиж эхэлсэн энэ спортын ДАШТ 25 дахь удаагаа болох гэж байна. Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт буюу энэ сарын 14-18-нд Сингапурт болох аж. Тэмцээнд оролцохоор “Монголын оюун ухааны академи”-ийн тамирчин, багш дасгалжуулагчид эх орноосоо мордлоо.

ДАШТ-нд 60 орны 200 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын үндсэн 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Манай багт ахлах дасгалжуулагч Б.Баасандорж, багш, дасгалжуулагч Б.Баярмаа нараар ахлуулан, 10-24 насны 23 тамирчин оролцоно.Нэг онцлох зүйл бол багийн бүрэлдэхүүнд 2016 оны ой тогтоолтын улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон Дархан-Уул болон Орхон аймгийн тамирчид оролцож байгаа юм.

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?