Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сард 71843 эх амаржиж, 72200 хүүхэд төрүүлсэн байна.Өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1887, хүүхэд 1937-гоор буурчээ.
Нялхсын эндэгдэл 1222 болж, өмнөх оны мөн үеэс 118-аар өссөн байна.
БНСУ-д H5N6 вирус тархаж байна. Шувуунаас хүнд халддаг, үхэлд хүргэх чадалтай энэ вирус Хонконгоос илэрснийг ДЭМБ мэдээллээ.
Дэлхий дахинд жилд утаанаас болж 230,000 хүүхэд нас барж байна
Монголын тэнгэрээр нисэн өнгөрөх онгоцны тоо нэмэгдэв
Нийтийг хамарсан баярыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулна.
“Хүүхэд хамгаалал 2” арга хэмжээгээр хараа хяналтгүй 107 хүүхдийг илрүүлжээ.
Хууль сахиулахын их сургууль дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэг барьж, нээлтээ хийлээ.
Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд ажиллах мэргэжилтнүүдийг БНСУ-ын ОУ-ын эрүүл мэндийн шугамаар сургана.
Люксембургийн Засгийн газар манай улсад зүрхний оношилгоо эмчилгээ сайжруулахад гурван сая еврогийн дэмжлэг үзүүлэв.
Аялал жуулчлалын чиглэлээр бичдэг сэтгүүлчид клуб байгуулахаар болжээ.
2030 он хүртэл хэрэгжүүлэх төслөөр баруун таван аймгийн 41,5 сая га газрыг эмчилж, доройтсон газар нутгийн 30 хувийг сэргээнэ.
“Дашбаяр цахилгаанчдын холбоо” Барилгын эрчим хүчний стандартыг англи, монгол хэлээр хөрвүүлэн хэвлүүлжээ.
ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсад болсон цас мөсөн баримлын “Якут алмааз” олон улсын наадамд Ж.Бэхжаргал, Д.Ганхөлөг нар цасан баримлын төрөлд түрүүлжээ.
ОУЖБХ-ноос жудогийн дүрэмд эрэгтэйчүүдийн барилдааны цагийг багасгаж, 4 минут болгосон сонирхолтой өөрчлөлт хийжээ.
Хавайд дээд амжилт тогтоох хэмжээний цас орж, 90 см зузаан хунгар тогтжээ. Энэ үзэгдэл нь маш ховор тохиолдол хэмээн мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
Манай улсын 2,4 сая хүн интернэт ашигладаг бөгөөд 1,3 сая хүн “нүүр ном”-ын идэвхтэй хэрэглэгч юм байна.
Гадаад валютын улсын албан нөөц импортын гурван сарын хэрэгцээг хангана.
Дорноговь аймгийн хэмжээнд нийт 160 гаруй тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагаас 120 нь аж ахуйн нэгж олборлолтын тусгай зөвшөөрөлтэй байна.
11 сарын эцсийн байдлаар 680 орчим сая ам долларттай тэнцэх 17,6 тонн алт тушааж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Нийт ажиллагсдын 69,3 хувь нь жижиг, дунд үйлдвэрт хөдөлмөр эрхэлж байна.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ажилгүй иргэд 118,8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3,1 пунктээр өсчээ.
Манай улсын ажилтай иргэдийн дундаж цалин өмнөх улирлаас 3700 төгрөгөөр буурчээ.
Д.БУЯНЖАРГАЛ