Би бүх хүний амьдралыг авч явж чадахгүй. Үйтэн хуар дээлэн дээр бүдүүн мөнгөн бүс бүсэлсэн залуу ч "Та намайг яаж дэмжих гэх байна?", хажуугаар өнгөрөх эмээ ч "Нэг машин чулуудчих" гэж хэлж байх жишээтэй. Би бурхан биш. Заримдаа би өөрийгөө бурхан болчихсон ч юм болов уу гэж эргэлзэхэд хүрэх юм гэж Б.Наранхүү гишүүн "Цензургүй ярилцлага"-д оролцохдоо дурдаад авав.
Тэр "Дундговийн ард иргэд дэндүү хүний гар хардаг болсонд би өөрийгөө буруутгаж байна" байна. Тэгэхээр энэ хандлагаа өөрчилнө гэж тэр хэллээ. Өөрөөр хэлбэл, тэр зүгээр мөнгө тараахаа багасгана гэдгээ зарлалаа. "Цензургүй ярилцлагыг" ашиглаад, өөрийнхөө байр суурийг илэрхийлээд амжив. Сонгууль дууссан тул, тэр одоо сонгогч иргэдийг аргадах, царайчлах шаардлагагүй гэж үзэв бололтой.
Д.АРИУНБААТАР