Таван настай Мөнх-Эрдэнэ хүүгийн эх Н.Жаргал хотын даргад уулзах хүсэлт илгээжээ. Түүний хүсэлтийг нийслэлийн Засаг дарга Су.Батболд хүлээн авч, уулзсан байна.
З.Мөнх-Эрдэнэ хүү 2 настайдаа уншиж, бичиж, тоо бодож сурсан, одоо англи хэлээр уншиж, ярьж чаддаг. ЕБС-ийн 2-р ангид сурч байгаа. Тэрбээр мөн аав, ээжийнхээ тусламжтайгаар дунд сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хичээлийг судалж, шалгалтуудыг өгөхөд 100 хувь гүйцэтгэжээ. Мөнх-Эрдэнэ зургаан нас хүрэхээрээ шууд гуравдугаар ангид орохоор бэлтгэж байгаа гэв. Сурах онцгой чадвартай хүүг урамшуулан, түүнийг “Харшийн сүлд модны наадам”-д оролцохыг уриад, Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатартай танилцуулахаа хотын дарга амлав.
Д.БУЯНЖАРГАЛ