Нийслэлд 300 гаруй ТҮЦ байж болно гээд өмнөх ерөнхий менежер байршлыг нь зааж өгсөн байгаа. Ийм зөвшөөрөлтэй ТҮЦ-ийг ачихгүй. Үүнээс гадна зөвшөөрөлгүй 700 гаруй ТҮЦ ажиллаж байгааг нийслэлийн Газрын албаныхан цэгцэлж байна.
Олон жил ТҮЦ ажиллуулж байсан хүн хөөгдөж, өөр газар үйл ажиллагаа явуулж байгаа бол одоогийн зөвшөөрсөн байршлыг нь нэмж, тэдэнд зөвшөөрөл өгнө. Үнэхээр хүнд амьдралтай, зөвшөөрөлгүй зарим ТҮЦ-ийн эзнийг томоохон худалдааны төвүүдэд шилжүүлж, эхний зургаан сард нь түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөр ярилцаж байна. Үнэндээ дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээний зөвлөл АСЕМ-ын уулзалтын дараагаас ийм замбараагүй байдал үүсгэсэн байна.
Баталсан байршил дээр биш атлаа зөвшөөрөл авсан бол ямар албан тушаалтай, хэн гэдэг хүнээс зөвшөөрөл авсныг нь шалгана. Түүнийх нь дагуу хууль, хяналтын байгууллагаар тухайн албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Н.Гантөмөр хэллээ.
Д.БУЯНЖАРГАЛ