ХУРААНГУЙ МЭДЭЭ

2016-12-14  

С.Зориг агсны шүүх хурал шүүгчдэгч Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо, шүүх хурал энэ сарын 21-нд болно.

Манай улс хуурай газрын хэмжээгээрээ дэлхийд 19-д жагсдаг.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг 2016 онд Монгол Улс амжилттай даргалжээ.

Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр явсан МУГТ, уулчин Б.Гангаамаа ОХУ-ын “7 Summits” клубыг сонгож, цаг уурын хамгийн таатай үед авирна.

МҮОХ байгуулагдсаны 60 жилийн түүхэн ой тохиож байгаа тул үе үеийн тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодын удирдлагуудад хүндэтгэл үзүүлж байна.

Монголын нийт нутгийн 12 сая га нь ойгоос бүрддэг, 5 тэрбум мод ургаж байна.

Ижил ойн нөөцтэй Герман улс жилд 170 тэрбум еврог ойгоос олдог бол монгол улс жилд гоожингийн орлогоос 3 тэрбум төгрөг олдог.

Шинэ жилийн баяртай холбогдуулан шалгалт хийж эхэллээ. Шалгалт энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.

ГССҮТ-д хальтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл 39 бүртгэгдсэний 0-16 насны 3 хүүхэд, 16-гаас дээш насны 36 хүн байна.

Цагдаагийн ахлагч О.Түмэнжаргалын сургасан “Молли” нохой Хэнтий аймгийн Батноров сумын иргэн З-гийн гэрээсээ алдсан  үнэт эдлэлийг олж өгчээ.

Аж ахуйн нэгж байгууллагын 90 хувь нь нүхэн жорлонтой байгаагаас ундны усны эх үүсвэр бохирдож болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Энэ онд зөвхөн согтуу жолоочийн балгаар 98 хүн хорвоог орхижээ.

Хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцвал БНСУ-д визний өршөөлд хамруулна. Аянг энэ сарын 31 хүртэл сунгажээ

Монголын брейк бүжгийн шигшээ баг ДАШТ-ий шилдэг наймын нэгээр шалгарчээ.

Монгол Орос Хятадын 60 хүүхэд “Шинжлэх ухаанаар сэдэвлэж ирээдүйгээ шинэчилье” уран зургийн үзэсгэлэнгээ Хөх хотод нээжээ.

Альпийн нурууг холбосон дэлхийн хамгийн 57 км урт, бас гүн нүхэн гарцыг энэ сарын 11-нээс энгийн үйлчилгээнд зориулах болжээ.

Шведийн Стокгольм хотын Бергсгатан гудамжинд хулганын /70х30/ хэмжээтэй ресторан дэлгүүр урлажээ.

ӨМӨЗО-ны судлаач Ч.Цогтнаран дэлхийн 78 орноор аялж, “Монголын нууц товчоо”-ны 20 хэл дээрх 800 гаруй бар хэвлэл, ном судрыг эмхтгэн “Монголын нууц товчооны цуглуулга” ном хэвлэжээ.

Гадаадад 169 иргэн ял эдэлж байна.

Санхүүгийн мафитэй тэмцэх зорилгоор Венесуэль улс 72 цагийн турш Колумбатай залгаа хилээ хаана.

Данийн эрэг рүү цагаачилж ирсэн хүмүүсийг буудах тушаал хүртэл багтсан хуулийн төсөл дэмжлэг авчээ.

 

 

 

Д.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?