МОНГОЛ ХҮН ХЭЗЭЭ Ч АДУУГАА МАШИНААР ДАЙРЧ АЛАХГҮЙ

2016-12-14  

Адуу бол тэнгэрийн унаа. Хийморь дагуулсан хүлэг. Тиймээс монгол хүн морио хайрладаг. Монголоо л алдаагүй бол монгол хүн морио дайрч алахгүй, тэр тусмаа санаатайгаар. Өвөрмонголд болсон, сэтгэл хирдхийм, жигшим бичлэгийг үзээд ингэж бодогдлоо.

Гэхдээ малчид, малын бэлчээрээ хуульчилж цэгцлэхгүй бол малчид маань нүүх газаргүй, мал сүрэг маань бэлчих газаргүй болчихын дохиог энэ бичлэг санууллаа. Одоохондоо ийм харгис авир гаргах монгол хүн байхгүй ч, яваандаа хаашаа ч эргэж болохыг энэ бичлэг үзүүлэв.

У.Хүрэлсүх сайд тарчилж зовох монгол морио хайрлах үүднээс урд хилээр амьдаар нь гаргахыг хориглосон шийдвэр гаргалаа. Хөлөөр нь гаргасан монгол морьд эх нутгаа санагалзан эргэн давхих учраас, хятад иргэд адууны нүдийг нь савх мэт урт нарийхан төмрөөр сох хатган эрхшээлдээ оруулан тууж буй ч тухай элэг эмтрэм хууч яриаг ард иргэд дургүйцэн ярьж байна. Хүрэлсүхийн шийдвэр монголоо гэх, морио хайрлах монголчуудын сэтгэлд нийцлээ. Эргэн тойронд юу болж байгааг, алс ирээдүйд юу учирч болохыг ч сайтар тооцох цаг иржээ. Монголын нүүдэлчин ахуй, суурин хөгжлийн хооронд үүсэх зөрчлийг урьдчилан харж, хууль дүрмээ боловсруулахыг анхаарууллаа. Сургамж авцгаая. Харин алдааг бүү давтаасай.

 

 

 

Д.АРИУНБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?