МОНГОЛДОО ТӨРДӨГ ЖИШГИЙГ ЭВЭРТЭН, ТУУРАЙТНЫ ЭХНЭР, ОХИН, БЭРҮҮД Ч МӨРДДӨГ БОЛГОЁ

2016-12-14  

Монголдоо эмчилнэ гэдэг сайхан санааг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дэвшүүллээ. Одоо түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд салбарынхаа эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, тоног төхөөрөмж, материаллаг баазыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай.

Наад зах нь, дарга нар буюу, монголын эвэртэн, туурайтны эхнэр хүүхнүүд, охидууд нь Сингапурт, Солонгос, Япон, АНУ, Германд төрдгийг нь зогсоохоос ажлаа эхлэхийг зөвлөе. Эхлээд энэ хүмүүсийн эхнэр, охид, бэрийг нь ердийн монгол иргэний адил Монголдоо, эх орондоо төрж эхэлдэг болохоос энэ санаачилгаа хэрэгжүүлээсэй гэж хүсье. Энэ бол маш энгийн хэмжүүр юм. Тэгэж чадаж гэмээ нь, энэ санаачилга хэрэгжинэ.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?