"PEOPLE AWARDS-2016" САНАЛ АСУУЛГЫГ Д.САРАНГЭРЭЛ ТЭРГҮҮЛЖ, А.ЦОГЦЭЦЭГ УДААЛЖ БАЙНА

2016-12-14  

Монголын сэтгүүлийн зах зээлд "Соронз", "Гранд" сэтгүүлтэй мөр зэрэгцсэн PEOPLЕ Мongolia сэтгүүлээс "PEOPLE AWARDS-2016" буюу салбар салбарын оны хүнийг нэрлэх ёслолын үйл ажиллагаагаа энэ сарын сүүлээр хүндэтгэлтэйгээр зохион байгуулахаар болсон. People Mongolia сэтгүүлийн хамт олон "PEOPLE AWARDS-2016"-ийн үйл ажиллагааны хүрээнд Монголын хамгийн нөлөө бүхий улс төрч эмэгтэй санал асуулгыг эхлүүллээ.

Монголын хамгийн нөлөө бүхий улс төрч хэн бэ? гэсэн санал асуулгыг одоогоор, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 30%-иар тэргүүлж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 29%-иар удаалж, АН-аас УИХ-д сонгогдсон цорын ганц эмэгтэй Нарантуяа 16%-иар гуравт бичигдсэн байна. Дөрөвт, 11%-иар МАН-ын хүчтэй лидер, Байгаль Орчны сайд орсон дүн одоохондоо гарчээ.

Та эдгээр улс төрчийн хэн нэгнийг дэмжие гэвэл, Control.mn-ийн мэдээллийн сайтын санал асуулгад оролцоорой. Санал асуулга үргэлжилж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
123:bolchiit 2016-12-14
Зочин :Ийм дэмий юмаар яах юм 2016-12-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?