С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ 7 ХОНОГООР ХОЙШИЛЛОО

2016-12-14  

Өнөөдөр эхэлсэн шүүх хурал завсарлаж, долоо хоногоор хойшлох болсноо мэдэгдлээ. Яагаад шүүх хурал хойшилсныг тодорхой тайлбарласангүй гэж хоригдож буй эмэгтэйн нөхөр С. Бямбасүрэн хэллээ. Тэрбээр, "Миний эхнэрийг хилсээр хорьсон. Нялх нойтон хүүхэдтэй бидний амьдрал хүнд байна. Хэрэг хийгээгүй хүнд ял тохохгүй, үнэн мөнийг нь олох байх гэж шүүгчдэд найдах юм. Хэрвээ хилс хэргээр ял тохвол тэмцлээ үргэлжлүүлэх болно. Өнөөдрийн шүүх хуралд ар гэрийнхнийг нь оруулаагүй хэрнээ, хэвлэлийнхнийг оруулсанд гайхаж байна. Хуралд Зоригийн бэлэвсэн эхнэр Булган, түүний дүү С.Оюун нарыг дуудаагүй нь, тэд нар хуралд ирээгүйд бас гайхаж сууна" гэж сэжигтэнээр хоригдож буй Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?