АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ НОГДУУЛАХ ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ЧАНГАТГАНА

2016-12-14  

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд,

-Авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялын бодлогыг дахин хянаж, хорих ялын доод хугацааг 6 сар болгон өөрчлөх,

-Төсвийн хөрөнгөөр “эд хөрөнгө” худалдаж авахдаа зах зээлийн дунджаас өндөр үнээр авсан бол гэмт хэрэгт тооцохыг “бараа, ажил, үйлчилгээ” гэж хамрах хүрээг өргөтгөх,

-Одоо батлагдсан хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар байгааг өөрчилж, нийгэмд учруулах хор аюул багатай гэмт хэргүүдэд хорих ял оноохгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг өргөн хэрэглэх,

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол дахин нийтийн албанд томилогдох, төрийн алба эрхлэхгүй байх хугацаа хоёр жил байсныг 5 жил болгон нэмэгдүүлэх, 

-Залилангийн гэмт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оноохдоо бусдад учруулсан хохирлоо барагдуулсан, эс барагдуулсныг харгалзан үзэх зэргээр, ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгахаар тусгажээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хугацааг тогтоосон юм.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?