ДОТООДЫН ЦЭРГИЙГ СЭРГЭЭН БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИВ

2016-12-14  

ИХ-аас 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгосноор Дотоодын цэргийн чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг.

Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулж, бие даасан байдлыг нь хангах нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзэж байна.

 Улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн, самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, түймэр, хүн, малын гоц халдварт өвчний үед аврах болон хорио цээрийн дэглэм сахиулахад оролцуулах шаардлага байгаа учир Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, албан үүргээ гүйцэтгэх баталгаа, хязгаарлалтын талаарх зохицуулалтыг төсөлд тусган, хуульд заасан чиг, үүргээ хэрэгжүүлэх үедээ хэрэглэж болох галт зэвсэг, тусгай хэрэгслийн төрөл, хэрэглэх үндэслэл, журам, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг дотоодын цэргийн алба хаагчийн гүйцэтгэх чиг үүрэгтэй уялдуулан тогтоох юм.

Дотоодын цэрэг хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч, тусгай хэрэгслээр тоноглосон бусад тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэглэж болох бөгөөд хэрэглэх үндэслэлийг ч тодорхой болгох юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?